Tuesday, December 28, 2010

Жоом

 Их л сайхан байшинд бүгдээрээ амар сайхандаа жарган амьдрана.  Олон сайхан хүүхэдтэй, тэрч битгий хэл муур, нохойтой. Жаргалтай сайхан амьдрлыг нь гутаадаг ганц зүйл нь урилгагүйгээр ирсэн “жоом” боллоо.

Өөдгүй тэр жоомноос хүн бүхэн, амьтан бүхэн жихүүцнэ. Харсан газраа алахыг завдана, араас нь хөөнө, гишгэхийг оролдоно.  Түүнээс муухай амьтан үгүй мэт харааж зүхнэ. Уг нь тэр жоом ямар ч гэмгүй, жирийн л нэг “амьтан”.  


Бусдаас ялгарах юм байхгүй, бас л амьдрахын төлөө аюулыг яваа нэгэн. Үр удамаа үлдээхийг хүснэ, сайхан амьдралыг хүснэ бусдын адил. Гэвч бусдаас ялгаатай нь түүний амьдрал байнгын хутганы ирэн дээр. Өдөр бүр үхэл амьдарлтай нүүр тулна. Ямар сайндаа шөнө дөлөөр амьдарч, бусдаас нуугдаж амьдрахав дээ.  Амьдрахын төлөө зогсолтгүй, уйгагүй тэмцэнэ. Хэзээ түүнийг үзэн ядаж эхэлснийг хэн ч мэдэхгүй, хэзээ энэ бүхэн дуусахыг бас л хэн ч мэдэхгүй. Яагаад үзэн яддаг шалтгаан нь ганц. Тэр үзэмж муутай. Өөрөөр хэлбэл царай муутай. Бүгд түүнийг заваан, муухай гэж үзэн ядна. Харин сэгсгэр үстэй нохой, муурыг бүхнээс илүүд үзнэ. Зарим нэг нь хамт унтана, хамт иднэ, үргэлж хамт.

Ингэлээ гээд жоом тэднийг үзэн ядахгүй, өөрийнхөө гунигт амьдралаар амьдарсаар. Хэзээ ч бусад амьтанд атаархахгүй, бусад шиг болохыг хүсэхгүй. Гэхдээ түүнд мөрөөдөл бий. Бусад амьтадаас ялгарахгүй, алуулах вий гэсэн айдасгүй “эрх чөлөөтэй” байхыг мөрөөднө. Бүх амьтад тэгш эрхтэйгээр юунаас эмээлгүй явахыг хүснэ. Тэрээр яарч сандралгүй “өдрийн цагаар” чөлөөтэй явахыг “өдрийн” зүүдэндээ зүүдлэнэ.

Яагаад тэрхүү жоомыг бүгд үзэн ядаж алахыг завдана вэ.  Тэрээр бусад амьтадаас ялгарахгүй жирийн л нэг “амьтан”. Ганц ялгаатай нь “царай муутай”. Хэзээ энэ бүхэн зогсож сайхан амьдрал эхлэхийг хэн ч мэдэхгүй. Хэн  ч түүний төлөө дуугарахгүй, хэн ч түүнийг өмгөөлөхгүй. Уг нь бүгдээрээ амьдрах тэгш эрхтэй гэдгийг бүгд мэддэг, ойлгодог. Гэвч амьдрал дээр өөр хууль үйлчилнэ. Хүчтэй нь хүчгүйгээ.......



No comments:

Post a Comment