Tuesday, November 30, 2010

Салхи


Санаа бодол минь салхиар туугдана
Газарт нэг бууж, агаарт нэг хөөрнө
Салхи сүр хүчээ гайхуулахад
Тэртээ алсад хөөрнө
Сульдаад ирэхийн цагт
Хаа нэгтээ унана

Заримдаа салхи хэний ч мэдэхгүй газар авчаана
Заримдаа салхи байсан газарт минь авчирна
Заримдаа салхийг сөрөх гэж үзнэ, хүчин мөхөсдөнө
Заримдаа салхитай уралдах гэж үзнэ, хурд дутна
Салхины аясаар хөөрөн дүүлэх юутай таатай
Салхигүй үед тааваараа эрх чөлөөтэй юутай жаргалтай
Салхинд туугдах явахад саад учирдаг нь юутай зовлонтой
Салхи хөлөглөн явахад жолоодлогогүй нь юутай гаслантай
Болдог бол хүссэндээ хүрэхсэн
Чаддаг сан бол санснаараа хөөрөхсөн
Алсын алсад
Дахиад салхилаад эхэллээ
Одоо намайг хаа аваачихыг хэн мэдэх билээ
Магадгүй
Хүслэн болсон алсад авчих юм билүү
Эсвэл
Түнэр харанхуй руу хөтлөн авчаах юм билүү
Хаачихаа мэдэхгүй байх юутай гаслантай
Гэхдээ би салхинд туугдах дуртай
Салхины аясаар аялах дуртай
Би салхийг хүлээсээр........................................

No comments:

Post a Comment